dcsimg

Хөвд ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хөвд нь Зүүн өмнөд Азиас гаралтай ба нэг их гэрэл шаардаад байдаггүй, ихэвчлэн чийглэг, сүүдэр газар ургадаг ургамал юм.

Хөвд бол 35000 орчим зүйлтэй, ногоон ба хүрэн замгаас үүсэлтэй, маш өргөн тархсан ус чийг ба хуурай газар ургахад зохилдсон, найлзуургүй архегонит ургамалд хамаарагдах спорт дээд ургамал юм. Монгол оронд 38 овгийн 162 төрөлд багтах 417 зүйлийн хөвд ургадаг. Хөвдийг дагнаж судалдаг шинжлэх ухааныг бриологи гэнэ.

Бүтэц

Хөвдөд жинхэнэ үндэс хөгжөөгүй тул түүний үүргийг үндсэнцэр буюу ризоид гүйцэтгэнэ. Ризоид нь хөвдийг хөрсөнд бэхлэх үүрэгтэйгээс гадна мөн хооллолтод оролцдог. Ишний хэлбэр хэмжээ харилцан адилгүй бөгөөд харьцангуй намхан нарийхан, бор ногоон, саарал ногоон, ногоон зэрэг өнгөтэй, ихэвчлэн эгц босоо байдаг. Навч нь жижигхэн, дугуй, зууван, шугамархуу, юлдэрхүү зэрэг хэлбэртэй бөгөөд ишин дээр шигүүдүү байрладаг.

Хоололт, үржил, хөгжил

Хөвд автотроф хоололттой ургамал юм. Ризоид нь ус түүнд ууссан эрдэс бодисыг хөрснөөс бүх биеийнхээ гадаргуугаар шингээж авдаг. Харин навчинд тэрхүү шингээн авсан ус, нүүрсхүчлийн хий хоёроос нарны гэрлийн оролцоотойгоор шим бодис, цардуул үүсч хооллодог. Хөвд бэлгийн бус, бэлгийн болон вегетатив үржлээр үрждэг. Бэлэг бусын үржил нь спороор үржих ба спорууд нь хонхорцог дотор боловсордог. Спорт хонхорцог нь шилбэ, хонхорцогоос тогтдог ба тэдгээрийн хэлбэр олон янз байдаг. Бэлгийн үржлийн үед тусгай эр бэлгийн эрхтэн антерид, эм бэлгийн эрхтэн архегон спороос ургасан бие дээр үүсдэг. Бэлгийн үржил нь усан орчинд явагдана. Хөвдийн амьдрал гаметофит, спорофит гэсэн 2 шатаар ээлжлэх бөгөөд гаметофит нь хавраас намар хүртэл хагдарч унатлаа удаан хугацаагаар үргэлжилнэ. Харин спорт хонхорцог нь хөвдийн спорофит юм. Спорофит нь хүрэн улаан юм уу боровтор өнгөтэй, шим бодисыг бий болгодоггүй учраас иш навчин дээрээ шимэгчилж амьдардаг. Спорофит нь богинохон настай, спорт хонхорцогт боловсорсон спор нь гадагш цацагдан хөрсөнд унана. Спороос нарийхан утаслаг биеүд хөгжсөнөөр хөвдийн амьдралын шат, удам үеийн хөгжил эхэлдэг.

Голлох төлөөлөгчид

Хөвдөөс хамгийн элбэг нь навчит хөвд юм. Мниум, хөхөө маалинга, птилиум, цагаан хөвд буюу хүлрийн хөвд, модорхуу климациум зэрэг нь бүгд навчит хөвд юм.

Тархац, ач холбогдол

Хөвд ихэвчлэн ойд ургадаг. Мөн модны хожуул, хад асгын сүүдэрт тааралдана. Монгол орны Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар элбэг бөгөөд ойн бүлгэмдлийн чухал бүрэлдэхүүн юм. Цаа буга зэрэг амьтдын үндсэн тэжээл болдог ба байшин чигжиж дулаалгад ашигладаг. Мөн хүлрэн хөвдийг түлээ түлшинд хэрэглэнэ.

Хөвд нь маш хурдан ургадаг ба аквариумд маш содон чимэг болж чаддаг (модны үзүүрт боох, хөвдөн хана хийx, xөвдөн бөмбөг), мөн хөвд нь зулзаганы орогноx маш том орон зай болж чаддаг. Хөвдийг байнга сайн цэвэрлэx xэрэгтэй.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Хөвд: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хөвд нь Зүүн өмнөд Азиас гаралтай ба нэг их гэрэл шаардаад байдаггүй, ихэвчлэн чийглэг, сүүдэр газар ургадаг ургамал юм.

Хөвд бол 35000 орчим зүйлтэй, ногоон ба хүрэн замгаас үүсэлтэй, маш өргөн тархсан ус чийг ба хуурай газар ургахад зохилдсон, найлзуургүй архегонит ургамалд хамаарагдах спорт дээд ургамал юм. Монгол оронд 38 овгийн 162 төрөлд багтах 417 зүйлийн хөвд ургадаг. Хөвдийг дагнаж судалдаг шинжлэх ухааныг бриологи гэнэ.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд