Өмнөдийн бах (Anaxyrus terrestris) нь дунд зэргийн (дунджаар 8 см орчим урттай, одоогоор олдоод буй хамгийн том нь 11.43 см урттай байв) Бах бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын зүүн өмнөд хэсгийн, зүүн Луйзианагаас зүүн өмнөд Хойд Каролина хүртэлх нутгийн элсэрхэг хөрсөнд голдуу амьдарна. Ихэвчлэн бордуу өнгөтэй, гэхдээ зарим нь улаан, саарал, хар өнгөтэй байдаг. Аманд нь багтах хэмжээтэй бүхий л шавьж хорхойг барьж, амьдаар нь иддэг. Шөнийн амьдралтай бөгөөд өдрийн цагийг нүхэндээ унтаж өнгөрөөнө.
Том чих орчмын булчирхай ажиглагдана