Цэвдгийн ахууна, Lagopus muta, урьд Цэвдгийн цагаан ятуу гэгдэж байсан, нь дундаж хэмжээний Tetraonidae овгийн шувуу юм. Хойд Америк, Еврази, Гренландын хадтай, уулархаг газар, тундрт амьдарна. Мөн Пиренейн уулс, Альпийн нуруу, Уралын нуруу, Алтайн нуруу, Япон улс зэрэг өргөн тархжээ.
Энэ шувуу нь 31-35 см урт, улирлаас хамааран өд сөд нь гуужин солигддог. Өвөл болоход цагаан, зуны улиралд бор өнгөтэй. Эрэгчин нь сааралдуу ар нуруу, далавч болон өвөр хэсэг нь цагаан юм. Цагаан ахуунаас амьдралын зуршлаар буюу илүү өндөрлөг газарт нутаглах, мөн үл ялиг жижиг биеэр ялгарна.
Цэвдгийн ахууна голдуу хус, уд модны навч, холтос, бургасны гөлөг зэргээр хооллоно. Мөн янз бүрийн ургамлын үр, навч, цэцэг, жимс иддэг. Дэгдээхэйгээ өсгөж бойжуулахдаа шавьж хорхой барьдаг байна. Цэвдгийн ахууны гол дайсан нь Цармын бүргэд ажээ.