dcsimg

Сэлүүр хөлтөн ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Сэлүүр хөлтөн нь 3 том овгийг багтаасан далай тэнгисийн хөхтөн амьтан юм. Эдгээр нь: Далайн морь (Odobenidae) , Чихт далайн хав (Otariidae) (далайн арслан болон үслэг далайн хав), Чихгүй далайн хав (Phocidae)гэсэн гурван овог болно.

Биеийн бүтэц

Сэлүүр хөлтөн нь голдуу гөлгөр, торх хэлбэрийн томдуу биетэй байдаг. Эдгээр амьтад нь амьдралынхаа ихэнх хэсгийг усанд өнгөрөөх ба сайтар дасан зохицсон байдаг. Дөрвөн мөч нь богино, хавтгай, өргөн сэлүүр болж хувьсч хөгжжээ. Хамгийн жижиг сэлүүр хөлтөн болох Галапагос далайн хав нь 30 кг жинтэй, 1.2 м урт бол хамгийн том зүйл болох Өмнөдийн далайн заан эр нь 4 м гаруй урт, 2200 кг жинтэй байдаг. Чихгүй далайн хавын овог нь хойд сэлүүр нь сүүл мэт бүтэцтэй тул хуурай газар алхаж чадахгүй юм.

Otariidae

Чихтэй далайн хав, мөн алхдаг далайн хав гэгдэх энэ овогт далайн арслан, үслэг далайн хав зэрэг багтана. Хуурай газар илү дасан зохицсон байдаг ба сэлүүрийнхээ үзүүрээр хөдлөн явж чаддаг. Чих нь ил харагдан гадна байрласан тул ингэж дуудагдах болсон ба чихгүй далайн хавтай харьцуулахад нохойтой илүү төстэй хоншоортой байна.

 src=
Чихт ба чихгүй далайн хавын анатомын харьцуулалт.

Phocidae

Чихгүй далайн хав, мөн жинхэнэ далайн хав гэгдэх энэ овогт хамгийн олон янзын, хамгийн өргөн тархсан сэлүүр хөлтөн амьтад орно. Чих нь далд байрлах ба чихтэй далайн хавтай харьцуулахад усанд илүү сайн зохицсон, илүү шувтан хоншоортой. Биеийн бүтэц зэргээс шалтгаалан гүнд шумбан, илүү хол зайг туулан нүүдэллэдэг байна. Гэхдээ эсрэгээр энэ хөхтөн амьтад нь хуурай газар алхаж хөдлөхдөө тун тааруу юм.

Odobenidae

Умард туйлд амьдардаг ганц зүйл далайн морь багтана. Тэднийг урт соёо, нүсэр том биеэр нь төвөггүй танина.

Идэш тэжээл

Бүх сэлүүр хөлтөн нь загас, арваалж, наймаалж, далайн нялцгай биетэн зэргээр хооллодог мах идэштэн юм. Ихэнх нь янз бүрийн зүйлээр хооллох ч ганц төрлийн хоол тэжээл дагнан иддэг сэлүүр хөлтөн амьтад бий. Россын далайн хав, Өмнөдийн далайн заан нь голдуу арваалж иддэг бол Хавч идэгч далайн хав нь сам хорхойгоор хооллодог.

Далайн ирвэс нь сэлүүр хөлтөний дотор хамгийн махчин бөгөөд оцон шувуугаар зогсохгүй россын далайн хав, хавч идэгч зэргийг барьж иддэг байна. Өмнөд Америкийн далайн арслан нь оцон шувуу, зарим нисдэг шувуудаас гадна Өмнөд Америкийн далайн хавын зулзагыг агнан иддэг ажээ.

Сэлүүр хөлтөн нь алуурчин халим, аврага загасны идэш хоол нь болдог. Хойд туйлын зүйлүүд нь цагаан баавгайн гол идэш нь юм.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Сэлүүр хөлтөн: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Сэлүүр хөлтөн нь 3 том овгийг багтаасан далай тэнгисийн хөхтөн амьтан юм. Эдгээр нь: Далайн морь (Odobenidae) , Чихт далайн хав (Otariidae) (далайн арслан болон үслэг далайн хав), Чихгүй далайн хав (Phocidae)гэсэн гурван овог болно.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд