dcsimg

Сабины цахлай ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Сабины цахлай нь жижиг биетэй цахлай юм. Ангилал зүйн хувьд маргаантай; зарим эрдэмтэд түүнийг Xema төрлийн цорын ганц зүйл Xema sabini[1] гэдэг бол бусад нь цахлайнхан овогт багтах Larus sabini[2][3] гэж үздэг. Арктикт тархсан бөгөөд Хойд Америк, Евразийн хойд хэсгийн ихэнх нутгаар тохиолдоно. Намар өмнө зүг рүү нүүдэллэж, ихэнх нь Номхон далайн үзүүрийн, Өмнөд Америкийн баруун эрэг орчмын хүйтэн урсгал болох Хумбольдтын урсгалын хавьцаа өвөлждөг бол Гренланд, зүүн Канадын шувууд нь Атлантын далайг гаталж, Европын баруун үзүүр, баруун өмнөд Африкийн хүйтэн урсгал болох Бенгелагийн урсгал хавьд өвөлжинө. Заримдаа АНУ-ын баруун хойд эрэг, зүүн Европ зэрэгт намрын шуурганд уруудан очсон ганц нэг Сабины цахлай тааралдах нь бий[1][4].

Уг шувууг Ирландын эрдэмтэн Сэр Эдвард Сабин ах Жозеф Сабиныхаа дурсгалд зориулан ийн нэрлэжээ.

Эшлэл

  1. 1.0 1.1 del Hoyo, J., et al. (1998). Handbook of the Birds of the World 3: 621. Lynx Edicions ISBN 84-87334-20-2.
  2. Snow, D. W. & Perrins, C. M. (1998). The Birds of the Western Palearctic Concise Edition. OUP ISBN 0-19-854099-X.
  3. Hagemeijer, W. J. M., & Blair, M. J., eds. (1997). The EBCC Atlas of European Breeding Birds. Poyser, London ISBN 0-85661-091-7.
  4. Bull, John; Farrand, Jr., John (April 1984). The Audubon Society Field Guide to North American Birds, Eastern Region. New York: Alfred A. Knopf. ISBN 0-394-41405-5.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Сабины цахлай: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Сабины цахлай нь жижиг биетэй цахлай юм. Ангилал зүйн хувьд маргаантай; зарим эрдэмтэд түүнийг Xema төрлийн цорын ганц зүйл Xema sabini гэдэг бол бусад нь цахлайнхан овогт багтах Larus sabini гэж үздэг. Арктикт тархсан бөгөөд Хойд Америк, Евразийн хойд хэсгийн ихэнх нутгаар тохиолдоно. Намар өмнө зүг рүү нүүдэллэж, ихэнх нь Номхон далайн үзүүрийн, Өмнөд Америкийн баруун эрэг орчмын хүйтэн урсгал болох Хумбольдтын урсгалын хавьцаа өвөлждөг бол Гренланд, зүүн Канадын шувууд нь Атлантын далайг гаталж, Европын баруун үзүүр, баруун өмнөд Африкийн хүйтэн урсгал болох Бенгелагийн урсгал хавьд өвөлжинө. Заримдаа АНУ-ын баруун хойд эрэг, зүүн Европ зэрэгт намрын шуурганд уруудан очсон ганц нэг Сабины цахлай тааралдах нь бий.

Уг шувууг Ирландын эрдэмтэн Сэр Эдвард Сабин ах Жозеф Сабиныхаа дурсгалд зориулан ийн нэрлэжээ.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд