dcsimg
Image of Black saxaul
Creatures » » Plants » » Dicotyledons » » Amaranth Family »

Black Saxaul

Haloxylon ammodendron (C. A. Mey.) Bge ex Fenzl

Зайсангийн заг ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Зайсангийн заг - (англ. Haloxylon ammodendron) нь 2-3 метр өндөр ургадаг модлог ургамал (Зарим хэвлэлд сөөг гэж нэрлэх явдал буй). Саарал өнгийн нимгэн цагаан холтостой хатуу тахир иштэй. Залуу намхан заг дотроос эхлэн мөчирлөсөн иштэй байхад хөгшин нь дээд хэсгээрээ салаалсан байдаг. Загны навч хоёр жижиг сөртөн болтлоо дүрс хувирсан байх учраас нэг наст мөчир нь навчны үүргийг гүйцэтгэгч эрхтэн болсон бөгөөд нойтондоо хурц ногоон өнгөтэй шүүсэрхэг байна.

Зургаадугаар сарын эхээр ургаж эхлэн, 7-р сард цэцэглэж, 9-р сард үрээ тараана. Элстэй тэгш газар, тойрмын зах, толгодын үйрмэг чулуутай хажуу, сайрын өргөн адаг, уулсын элс хайргатай бэл зэрэг газраар ургана. Элстэй газраар заг өтгөн ургах бөгөөд 1 га-аас 3-5 центнерийн ногоон массын гарцтай байхад, тойром газрынх арай шингэн, сайр чулуутай хөрсөнд бүр ч шингэн 1 га-д 0,8-1,5 центнер ногоон массын ургацтай байдаг.

[1]

Ашигласан материал

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 153]
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Зайсангийн заг: Brief Summary ( Mongolian )