dcsimg

Хуш ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хуш нь Нарсныхан овгийн шилмүүст мод юм. Эдгээр мод нь жодоотой нэн ойролцоо бөгөөд боргоцойн бүтэц нь маш ойр төстэй болно.

Бор саарал холтостой, тав таваараа суусан 6-12 см урт шилмүүстэй. Өргөн өндгөрхүү зууван, 6-10 см урт боргоцойтой, 35 метр хүрэхүйц өндөр мод.[1] Хуш нь Гималайн нурууны өрнө зүг болон Газар Дундын тэнгис хавийн бүс нутгаас гаралтай. Гималайд далайн төвшнөөс дээш 1500-3200 м, Газар Дундын тэнгис хавьд 1000-2200 м өндөрлөг газар ургана. Монголын Хөвсгөл орчим, Хэнтий, Хангай зэрэг районыг хамарсан уулсын системээр тархсан бөгөөд уулын ой, ойн бүслүүрийн дээд захаар зонхилон ургаж хушин ойг бүрдүүлдэг байна.

Хуш барилга, техникийн ач холбогдол ихтэйн гадна тэжээлийн хувьд бусад модыг бодоход илүү байна. Хушны 100 г шилмүүс 260-360 мг "С" витаминтай, хушны самар 16-18% уурагт бодис, 60% тослогтой(Ларин 1950) байна.

Хушны самар буга, хэрэм, баавгай, жирх, үхэр огодой, сойр зэрэг амьтдын тэжээл болдог.[2]

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Хуш: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хуш нь Нарсныхан овгийн шилмүүст мод юм. Эдгээр мод нь жодоотой нэн ойролцоо бөгөөд боргоцойн бүтэц нь маш ойр төстэй болно.

Бор саарал холтостой, тав таваараа суусан 6-12 см урт шилмүүстэй. Өргөн өндгөрхүү зууван, 6-10 см урт боргоцойтой, 35 метр хүрэхүйц өндөр мод. Хуш нь Гималайн нурууны өрнө зүг болон Газар Дундын тэнгис хавийн бүс нутгаас гаралтай. Гималайд далайн төвшнөөс дээш 1500-3200 м, Газар Дундын тэнгис хавьд 1000-2200 м өндөрлөг газар ургана. Монголын Хөвсгөл орчим, Хэнтий, Хангай зэрэг районыг хамарсан уулсын системээр тархсан бөгөөд уулын ой, ойн бүслүүрийн дээд захаар зонхилон ургаж хушин ойг бүрдүүлдэг байна.

Хуш барилга, техникийн ач холбогдол ихтэйн гадна тэжээлийн хувьд бусад модыг бодоход илүү байна. Хушны 100 г шилмүүс 260-360 мг "С" витаминтай, хушны самар 16-18% уурагт бодис, 60% тослогтой(Ларин 1950) байна.

Хушны самар буга, хэрэм, баавгай, жирх, үхэр огодой, сойр зэрэг амьтдын тэжээл болдог.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд