dcsimg

Хандгай ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хандгай (лат. Alces alces) — овгийн хамгийн том зүйл болох хөхтөн амьтан. Хандгайн мэнжийн эвэр нь дундаа хавтгай байдгаараа овгийнхоо бусад зүйлээс ялгагдана.

Тархац

Хандгай Хойд Америк, Евразийн хойд хэсгээр ойц модонд тархсан. Хойд Америкт Канадын бараг бүх нутгаар, Аляскын баруун хэсэг, Шинэ Английн ихээхэн хэсэг, Нью-Йорк, Рокки нуруу, зүүн хойд Миннесота, Мичиганы хойг тархсан. Түүнчлэн Юта, Колорадо муж улсад мөн тааралддаг.[1] 1978 онд Колорадо муж улсад нутагшуулснаас хойш тоо толгой нь 1000-аас давсан.

Европт Норвег, Швед, Финлянд, Балтийн улсуудад тархсан. Түүнчлэн Оросын нутгаар өргөн тархсан бөгөөд цөөн тоогоор Монгол, Хятадын нутагт тохиолдоно.

Ньюфаундлендэд 1904 онд амжилттай нутагшуулсан ба одоо тэндхийн хамгийн олон тоотой туруутан амьтан болсон. Түүнчлэн Антикости арал, Сент Лоренсийн буланд нутагшуулах оролдлого хийж байв. 1910 онд Шинэ Зеландын Фьордлендэд арван хандгай нутагшуулсан нь үхээд дууссан гэж тооцогдож байсан боловч сүүлд 2002 онд тэндээс хандгайн үс олдсон нь нутагшуулсан хандгайн үр удам одоо ч байгааг нотолж байна.[2] 2008 онд Шотландад хандгайг эргэн нутагшуулсан.

Дэд зүйлүүд

Эшлэл

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Хандгай: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хандгай (лат. Alces alces) — овгийн хамгийн том зүйл болох хөхтөн амьтан. Хандгайн мэнжийн эвэр нь дундаа хавтгай байдгаараа овгийнхоо бусад зүйлээс ялгагдана.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд