dcsimg

Мөнгөлөг шунгаахай ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Мөнгөлөг шунгаахай (Clangula hyemalis) нь Нугасныхан овгийн дундаж хэмжээний шувуу юм. Энэ шувуу нь Clangula төрлийн ганц зүйл болно.

Гадаад төрх

 src=
Эмэгчин

Биеийн урт эр нь 60 см, эм нь 38 см. Нас бие гүйцсэн нь цагаан гэдэс хэвлийтэй, биеийн бусад хэсгийн өд сөд нь олон хэсгийн гуужилт явагдаж байдаг. Эрэгчин нь урт, үзүүртэй сүүлтэй ба ягаан солбисон зураастай хар саарал хошуутай. Өвлийн улиралд цагаан толгой, хүзүүтэй ба хацрын орчимд хар толботой, бараан өнгийн цээж, бүхэлдээ цагаандуу биетэй байдаг. Зун болоход толгой, хүзүү, нуруу нь хар бараан болж, хацрын орчимд цагаан толботой болно. Эмэгчин нь бор нуруу, харьцангуй богино, үзүүртэй сүүлтэй. Өвөл, эмэгчин шунгаахайн толгой, хүзүү нь цагаан ба толгойн орой нь хардуу байна. Зун болоход толгой нь бүхэлдээ бараан өнгөтэй өдтэй болно.

 src=
Clangula hyemalis

Мөнгөлөг шунгаахай тундрын намаг, цөөрөм болон далайн эрэг, томхон нууранд амьдарна. Тэд Хойд Атлантын далайн бүс, Гренланд, Исланд, Аляска, Канадын хойд хэсэг, Еврази, Орос орчимд нутагладаг. Үүрээ усны ойролцоо газар засаж, 6-7 өндөг гаргах ба 24-26 хоног дардаг ажээ. Тэд нүүдлийн шувуу тул Хойд Америкийн зүүн ба баруун эрэг дагуу, хойд Европ, Азийн эргээр өвөлжинө. Хамгийн чухал өвөлжих бүс нь Балтын тэнгис орчим ба нийт ойролцоогоор 4.5 сая цугладаг байна.

Тэд сүргээр амьдрах ба нүүдлийн үедээ болон өвөл олноор цуглан амьдардаг. Усанд шумбаж нялцгай биетэн, жижиг загас зэрэг барьж иднэ. Мөнгөлөг шунгаахай 60 м хүртэл гүнд шумбах чадвартай ч, голдуу усны мандлын ойролцоо хооллодог.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Мөнгөлөг шунгаахай: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Мөнгөлөг шунгаахай (Clangula hyemalis) нь Нугасныхан овгийн дундаж хэмжээний шувуу юм. Энэ шувуу нь Clangula төрлийн ганц зүйл болно.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд