dcsimg

Хар хирс ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хар хирс буюу тахир уруулт хирс (Diceros bicornis) нь Кени, Танзани, Камерун, Өмнөд Африк, Намиби, Зимбабве зэрэг зүүн, төв Африкт тархсан хирс юм. Хэдийгээр хар хирс гэдэг нэртэй боловч саарал/бор/цагаан өнгөтэй байдаг.

Тэднийг цагаан хирснээс (Ceratotherium simum) ялгахын тулд энэ нэрийг өгчээ. Гэхдээ уг 2 зүйлийг өнгөөр нь ялгах боломжгүй. Цагаан буюу англи хэлний white гэдэг нэр нь голланд хэлний wijd буюу өргөн гэсэн нэрний буруу орчуулгаас үүдэлтэй юм. Цагаан хирсний дээд уруул нь дөрвөлжин байдаг бол хар хирснийх тахир байдаг тул дөрвөлжин уруулт, тахир уруулт гэж ялгаж нэрлэх нь бий.

2006 оны 7 сарын 7-нд Олон Улсын Байгаль Хамгааллын Холбоо (IUCN) хар хирсний дөрвөн дэд зүйлийн нэг болох Баруун Африкийн хар хирсийг (Diceros bicornis longipes) устсанд тооцсоноо зарлажээ.[3]

Эшлэл

  1. Загвар:MSW3
  2. IUCN SSC African Rhino Specialist Group (2008). Diceros bicornis. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 2009 оны 12 сарын 2-д авсан.
  3. "West African black rhino 'is extinct'", The Times, 2006 оны 7 сарын 7. 2009 оны 12 сарын 2-нд авсан.
license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Хар хирс: Brief Summary ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Хар хирс буюу тахир уруулт хирс (Diceros bicornis) нь Кени, Танзани, Камерун, Өмнөд Африк, Намиби, Зимбабве зэрэг зүүн, төв Африкт тархсан хирс юм. Хэдийгээр хар хирс гэдэг нэртэй боловч саарал/бор/цагаан өнгөтэй байдаг.

Тэднийг цагаан хирснээс (Ceratotherium simum) ялгахын тулд энэ нэрийг өгчээ. Гэхдээ уг 2 зүйлийг өнгөөр нь ялгах боломжгүй. Цагаан буюу англи хэлний white гэдэг нэр нь голланд хэлний wijd буюу өргөн гэсэн нэрний буруу орчуулгаас үүдэлтэй юм. Цагаан хирсний дээд уруул нь дөрвөлжин байдаг бол хар хирснийх тахир байдаг тул дөрвөлжин уруулт, тахир уруулт гэж ялгаж нэрлэх нь бий.

2006 оны 7 сарын 7-нд Олон Улсын Байгаль Хамгааллын Холбоо (IUCN) хар хирсний дөрвөн дэд зүйлийн нэг болох Баруун Африкийн хар хирсийг (Diceros bicornis longipes) устсанд тооцсоноо зарлажээ.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд